EZ ЭДИЙН ЗАСАГ COMEBACK!
Энэ өдрийн мэндийг хүргэе!
“EZ ЭДИЙН ЗАСАГ” суваг дахин контентоо үргэлжлүүлж хийж байгаагаа дуулгахад таатай байна. Эдийн засаг, Хөрөнгө оруулалт, Арилжаа сонирхогчдодоо мэдлэг, боловсролыг түгээхээр бид 4 төрлөөр контент бүтээж эхэллээ.
EZ MARKET нэвтрүүлэг
Шинээр EZ Market Нэвтрүүлэг хийж эхэлсэн билээ. EZ Market нь Өдөр болгон Хөрөнгийн зах зээл, Эдийн засгийн талаар хамгийн сайн мэдээлэл олж авах таны эх сурвалж тань байх болно. EZ Market Нэвтрүүлгийг ӨДӨР БҮР 10:00 цагаас “TENGER TV” дээр сувгаа тааруулаад шууд хүлээн авч үзээрэй. Мөн Зурагтаар үзэх боломжгүй бол Facebook Live-аас шууд үзэх боломжтой. “Facebook Live үзэх”
Та энэ нэвтрүүлгээс юу олж авах вэ?
АНУ-ын хөрөнгийн зах зээл дөнгөж үүрээр хаагдаад юу болж өнгөрсөн маш чухал мэдээнүүдийг хамгийн түрүүнд эх хэл дээрээ авах боломжтой.
Суурь шинжилгээ хийх гэхээр маш их цаг хугацаа, хэлний мэдлэг, эх сурвалжууд хэрэг болдог учир манай 20 минутын турш гарах нэвтрүүлгээр та Суурь шинжилгээ, Техник шинжилгээний санаануудыг авах боломжтой.
Олон санхүүгийн байгууллагуудын Шинжээч, Арилжаач, Мэргэжилтнүүд манай нэвтрүүлгээр орж ирж таны хөрөнгө оруулалтуудын боломжуудыг нээхэд туслах юм.
“@ez.ediinzasag Instagram хаяг”
Хамгийн идэвхтэй хөтөлж явуулж байгаа Өдөр болгон хамгийн эрт Хөрөнгийн зах зээлд юу болж өнгөрсөн талаар мэдээллийг сошиал хаягаас олж авах боломжтой.
EZ PODCAST
Эдийн засаг, Санхүү, Хөрөнгө оруулалт, Хувьцаа, Криптогын талаар ярилцаж өөрсдийн санаа бодол судалсан мэдээллээ хуваалцахаар энэ подкастыг эхлүүлж байгаа юм. Та бүхэнд EZ Эдийн Засгийн Nio ахтай хийсэн хамгийн эхний дугаараа хүргэж байна.
EZ Эдийн Засаг
EZ Эдийн Засаг нэвтрүүлгийг Тэнгэр TV дээр хийж эхэлсэн байгаа. Эдийн Засаг, Санхүүгийн чиглэлээр мэргэшсэн профессорууд, арилжаачид, хөрөнгө оруулагч нарыг урьж оролцуулан санхүүгийн боловсрол болон эдийн засгийн чухал ойлголтуудыг энэ нэвтрүүлгээс авч үзээрэй. ( Баасан гарагт ) гарж байгаа шүү.
Манай сошиал сувгуудыг дагаарай:
Хүндэтгэсэн,
М. Үлэмж