BIG SHORT
2008 онд болсон үл хөдлөлийн салбар дампууралд орох болсон учир шалтгаан... Credit Swap гэж юу вэ? бонд хэрхэн яаж яваад дампуурсан талаар... Бараг л кино задлан.
Нийтлэлийг : Б. Энхмэнд
Bloomberg-ийн мэдээгээр Америкийн хөрөнгийн зах зээлийн уналт болоод, цусаараа гоожиж байхад үзэж байснаа санадаг юм. Дараа жилийн зун нь гэрийхэн маань бээжингийн олимп үзнэ гээд авчихсан байсан АНУ-ын төв банкны үнэт цаас /бонд/ -ний өгөөж өсөөд зах зээл улам тогтворгүй болчих нь тэр. Бондын өгөөж өсөж байна гэдэг нь эргэн төлөлт хийх магадлал багасаж буй, илүү эрсдэлтэй гэж хөрөнгө оруулагчид үзэж байна гэсэн үг л дээ.
Америк ч угаасаа дэлхийн хамгийн том эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хямралд ороход л дэлхий даяар хүнд байдалд орж байгаа нь тэр. Маш олон бизнесүүд хаалгаа барьж, ажилгүйдлийн түвшин ч дээд цэгтээ хүрэв. Тэгвэл яагаад энэ хямрал анхнаасаа үүссэнийг сонирхъё.
The Big Short (2015) киног үзээд ойлгосон бол энийг унших хэрэг байхгүй дээ. Үзээд нэг л сайн ойлгож өгөөгүй бол уншаарай гэж зөвлөе. Үзээгүй бол байгаа бол үзчихээд уншаарай :) .
Үргэлжлүүлье…
Сүүлд 2001 онд болсон Дот комийн санхүүгийн хөөсрөлтийн дараах хямралаас хойш эдийн засгийг сэргээх зорилгоор Америкийн төв банк /Холбооны Нөөцийн Сан/ Бодлогын хүүг 6.5%-аас 1% Хүртэл буулгачихсан. Төв банкны үнэт цаасны хүү буурч, төв банкны үнэт цаасыг авдаг арилжааны банкнууд дагаад төв банкны бодлогын хүүгээ дагахаас өөр аргагүй болдог. Ингэснээр зээлийн хүү буурч хүмүүс бага хүүтэй зээлүүдээс ихийг авч ашиглах сонирхолтой болно. Хадгаламжийн хүү, засгийн газрын бондын өгөөж буурснаар бэлэн мөнгөө зүгээр суулгаад хадгалах биш, эргэлтэд оруулж эдийн засгийг л бас сэргээнэ гэсэн үг л дээ.
Тэгвэл төв банкны буулгасан бодлогын хүүгээс болоод байрны лизингийн хүү багасаад, хүмүүс ч зээл авахад тааламжтай нөхцөл бүрдээд нийт лизингийн хэмжээ бас эрс ихэсчихсэн нь тэр.
Тухайн үед ч эрчийг аваад байсан нэг хөрөнгө оруулалтын хэрэгсэл нь Mortgage Based Security /MBS/ буюу Байрны лизинг дээр суурилсан үнэт цаас.
MBS — Баахан олон хүмүүсийн байрны лизингийн зээлийг банк нийлүүлж багцлаад зардаг гэсэн үг /бусад хөрөнгө оруулагчдад/. Банкнууд зээлийн эрсдэлээ хөрөнгө оруулагчдад л шилжүүлж байна гэсэн үг л дээ, харин тэгээд энэ олон зээлийг багцалж зарсныхаа төлөө шимтгэл гэж хэдэн зуун сая доллар авдаг. Хөрөнгө оруулагч нарын хувьд бол байрны лизинг нэлээн аюулгүй, тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалт болохоор дуртай нь аргагүй авчихдаг. Ойлгоход гаагүй дээ.
Банкнууд зүгээр л лизинг олгоод тэр зээлээ бусдад зараад шимтгэлээс нь мөнгө олоод байж болох болохлоор нэг хэсэг хамаа намаагүй лизинг өгч эхлэх нь тэр. Урьдчилгаа төлбөр бараг шардаадахгүй, цалин орлогын харьцаа харахгүй, маш бага зээлжих зэрэглэлтэй хүмүүст ч хамаагүй зээл өгчхөж байгаа юм.
CDO — Collateralized Debt Obligation буюу Нэгтгэсэн өрийн хариуцлага ч гэх юм уу тиймэрхүү л орчуулах байх.
Хамгийн гол асуудал нь эдгээр өгсөн зээлүүдээ багц /CDO/ болгоод хөрөнгө оруулагчдад зарахдаа асуудалтай зэрэглэлүүд тогтоочихсон. Кредит буюу өрийг хэр эрсдэлтэйг тогтоодог Fitch, S&P зэрэг олон улсын томоохон байгууллагуудын үзсэнээр баахан олон чанаргүй лизингийн зээлүүдийг багцлаад хамтад нь хийчихвэл тэр CDO тэр чигээрээ дампуурах магадлал бараг байхгүй. Яахав нэг айл лизингээ төлж чадахгүй байлаа гэхэд тэр CDO дотор байгаа бусад хэдэн мянган айл арай ч бас хамт зээлээ төлж чадахгүй болчихгүй байлгүй гэж хүн бүр итгэжээ.
CDS — Credit Default Swap. Бонд дээр, зээлэн дээр хариу арга хэмжээ авдаг даатгал маягын санхүүгийн хэрэгсэл. Бид нар машинаа даатгуулаад тогтмол хураамж төлөөд хэрэв ямар нэгэн асуудал гарвал нөхөн төлбөр авдаг шиг Credit Default Swap нь хэрэв ямар нэгэн бонд дампуурах, зээлээ эргэж төлж чадахгүй нөхцөлд хүрч магадгүй гэж бодож байвал тэрний эсрэг авч байгаа даатгал гэсэн үг. Тэр компани гаргадаг бондоо эргэн төлөх боломжгүй болоход CDS худалдаж авсан хүн нь их хэмжээний нөхөн төлбөр авна. Харин түүний оронд CDS дээрээ тогтмол хураамж л төлнө. Энгийн бидний мэдэх даатгалаас нэг ялгаатай зүйл нь заавал зөвхөн өөрийн өмчийг даатгах албагүй. Би чамайг машин барьж чаддаггүйг чинь мэдээд чиний машиныг өмнөөс чинь даатгаад осол гарангуут нөхөн төлбөр аваад байж болно гэсэн үг. Ер нь бол зээлэн дээр авч байгаа даатгал гээд л ойлгочих.
Энэ 2008 оны санхүүгийн хямралыг амжилттай таамаглаж $1.3 тэрбум доллароор Short арилжаа буюу Зах зээлийг унана гэж таамагласан Michael Burry яг энэ шиг Үл хөдлөхийн лизингээс бүрдэх CDO-нууд дээр Credit Default Swap буюу даатгал их хэмжээгээр авчихсан байсан. Бүр 2006 оноос эхлээд шүү. Бараг 2 жил гармын хугацаанд хэдэн зуун сая доллар CDS (даатгал)-ийн хураамжид төлсөн ч эцэстээ зах зээл унаж даатгал биелэх нөхцөл бүрдээд Эдгээр Credit Default Swap-уудаа зарж гарсан байдаг. Бидний мэдэх даатгалаас ялгаатай нь хөрөнгийн зах зээлд кредит маркет гэж байдаг. Энэ нь хүмүүс хоорондоо өмч хөрөнгө худалдах биш өрнүүд, бонд, CDO зэрэг хийсвэр санхүүгийн бүтээгдэхүүн солилцдог.
"No one can see a bubble. That's what makes it a bubble."
Michael Bury-ийн авсан CDS-ууд кредит маркет дээр үнэ нь хэд дахин нугарчихсан байсан болохоор гуяа алгадаад л тэр баахан өрийн эсрэг авсаг даатгалуудаа зарсан байх. Яахав дахиад хүлээвэл CDS-уудынх нь үнэ улам өсөх байсан байх л даа, гэхдээ game is a game after all. За гэнэт гэнэт англи хэл орж ирээд байна шүү лол.
Тэгвэл хэргийн гол эзэн нь Synthetic CDO буюу хиймэл CDO гэдэг хөрөнгө оруулалтын хэрэгсэл байгаа. Энгийн CDO дээр ямар нэгэн бонд, мөнгө, жинхэнэ өр байж тэрийг нь даатгадаг бол Synthetic CDO нь зүгээр л хоосон гэрээн дээр хийж байгаа даатгал гэсэн үг. Энэ бонд эргэн төлөлтөө хийж чадахгүй гэж авсан Credit Default Swap-уудыг агуулсан CDO гэсэн үг. Эд нар чинь зүгээр л хэн нэгний энэ гар зээлээ төлөхгүй дээ гээд авчихсан гэрээ шд уул нь, гэхдээ эдгээр Credit Default Swap-уудыг үнэ кредит маркет дээр өсөж болдог болохоор яагаад бас багцлаад зарчхаж болохгүй гэж. Банк угаасаа л мөнгө хийхээс хойш. Ер нь тэгээд мөнгө олж болох маш олон аргыг өөрсдөө үүсгээд л хиймэл санхүүгийн бүтээгдэхүүн үүсгэдэг нь Wall Street-ийн нэг авьяас байх л даа. Орон сууцны зээлийн хэмжээ мэдээж хязгаартай байгаа, тийм олон лизингд хамрагдах орон сууц байхгүй болохоор, харин хиймэл CDO-нд бол хязгаар байхгүйгээр хүмүүс нэг дээрээ нэмж давхарлаад л хөрөнгө оруулалт хийгээд байж болно гэсэн үг.
CDO² буюу Collateralized Debt Obligation дотроо дахиад Collateralized Debt Obligation агуулсан байх тохиолдол энэ үед элбэг болсон. Ингэснээр нэг талаараа эрсдэлээ улам л хуваагаад жижгэрүүлээд байгаа юм. Нэг том хайрцаг дотор энгийн CDO, хиймэл CDO бүгдийг нь дахиж багцлаад л зарчхаж байгаа юм. Мэдээж CDO Squared-ийг хийж байгаа банкнууд үйлчилгээний шимтгэл гэж авна.
Тэгвэл 2006 оны сүүлд гэхэд зах зээл дээр байгаа CDO-ийн үнэлгээ $400 Тэрбум байсан бол Synthetic CDO-ийн хэмжээ аль хэдийнээ $5 Их наяд хүрчихсэн байсан. 1xbet дээр Ben Simmons 4-р үе дээр 3 удаа 3-аас шидэлт оруулна гэж бэтлээд өөр хэдэн зуун бэт холбоод нааж байгаа юм шиг л юм болж. Нийт Лизингд байгаа үл хөдлөхүүдийн үнэлгээнээс 10x их хий хоосон зах зээл хүмүүс үүсгээд тэрэн дээр мөнгө олох гээд л яваад байсан гэсэн үг.
2008 оны зун болоход Үл хөдлөхийн зээлүүд дээр авсан CDS-уудын үнэ улам өсөөд эхлэх нь тэр. Хөрөнгө оруулагчид ч CDO-уудаа айсандаа зарах нь ихсээд хэрэв нээрээ л хүмүүс лизингээ төлж чадахааргүй нөхцөл үүсэхвий гэсэн айдас аажмаар биеллээ олсоор. Айлууд лизингдээ default зарлаж өрөө төлж болих үед тэр CDO-ийг авсан хөрөнгө оруулагчид CDS авсан хүмүүст их хэмжээний төлбөр төлөх болчхож байгаа юм. Тэр CDS яах гэдэг дээр дахиад баталгаажуулсан үнэт цаас гаргаад худалдаад авчихсан Synthetic CDO эзэмшигчид бас хоорондоо мөрийнийхөө мөнгөө өгөх цаг ирчхэж байгаа юм. Ер нь бол яг л даалуу шиг нэг CDO дампуураад явахад тэрэнтэй хамааралтай, дотроо оруулчихсан байсан бусад Synthetic CDO, CDO Squared — ууд бүгд хүнд байдалд ороод паникдсан хөрөнгө оруулагчид алдагдалтай ч хамаагүй гэрээгээ зарж үнийг улам унагаад явчих нь ээ.
Энэ дээр CDS зарсан банкнууд, CDO-д хөрөнгө оруулсан компаниуд бүгд буцаан төлөлтөө хийж чадахгүй нөхцөлд хүрээд дампууралд хүрч байгаа юм. Үүний том жишээ банкнууд болох Lehman Brothers, Washington Mutual, Bear Stearns гээд дурдаад явбал дуусахгүй. Жинхэнэ байгаа хөрөнгөөс 10 дахин хоосон амлалттай гэрээнүүд хийгээд явчихаар цагаа тулахаар угаасаа яаж төлөхөв дээ. Ер нь анхнаасаа энэ бүхэн банкнуудын шуналаас л болж үүссэн, тэд нар ч энэ эрсдэлийг хамгийн сайн мэдэж байсан. Банк байгаа мөнгөнөөсөө их өрөнд ороод мөнгөгүй болчиход эдийн засгийн эргэлт тэр чигээрээ зогсоно, хүмүүсийн итгэл буурна, бүгд нэг дор мөнгөө гаргах гэж оролдвол ёстой л ‘cooked‘ болох аюултай. Тиймээс ч засгийн газраас, төв банкнаас том банк нарт мөнгө хэвлэж өгөөд дампуурч байсан банкнуудыг худалдаж авхуулж байгаа юм. Тэр үед энэ хямралыг мэдээд бэлэн мөнгө ихтэй байсан JPMorgan, Blackrock, Bank of America зэрэг институцууд засгийн газрын хүүгүй шахуу мөнгөөр дампуурч байсан банкнуудыг мааш хямдхан авчхаж байгаа нь тэр. Тэгэж бараг Америкийг аварсан гэх үү дээ. Тэгээд цавын цаад талдаа энэ том банкнууд ийм эрсдэл байгааг мэдсээр байж үргэлжлүүлж байсан шалтгаан нь тэд нарт ямар ч аюул учирсан Төв банк, ЗГ-аас аварна гэдэгт итгэлтэй байсанд байх. Энэ хямралаар хэдэн сая америкчууд байргүй болж, дэлхий даяараа шоконд орч эдийн засгийн өсөлт суларсан бол Америкийн төртэй ойрхон байсан хэдэн банкнуудынх нь үнэлгээ хэдэн зуун тэрбумаар нэмэгдсэн олзорхууштай хямрал байжээ. Ийм нөхцөл байдалд хүргэсэн SEC, FED зэрэг холбооны байгууллагуудын хараа хяналт муу байсны буруу мөн их бий.
Ер нь товчхоноор хэлэхэд Банк нар мөнгө олохын тулд чанаргүй зээлүүдийг чанартай мэтээр зараад, үүсмэл зах зээл улам эрчийг авч явсаар байгаад хөөс хагарах үед бүгд дампуураад засгийн газраас эдийн засгаа аврахын тулд гол банкуудад нь мөнгө хэвлэж өгсөн түүхтэй.
Гэхдээ өнөөдөр зах зээл, санхүүгийн түүхийг судалж суухад энэ явдал зүгээр нэг тоо, дүнгээс илүүтэй хүн бүрийн хувьд бодит сургамж болжээ. Тухайн үед хүмүүс ажилгүй иргэд байсан ч байраа ипотекээр худалдан авч, банкууд орлого нэхэлгүй зээл өгч, Wallstreet эрсдэлээ мэдсээр байж ашиг-руу улайран хөөж байсан. Үл хөдлөхийн үнэ тасралтгүй өснө гэж итгэж байсан ч, бодит байдал огт өөр байлаа. Үнэ унах мөчөөс эхлэн бүхэл бүтэн систем шунал, итгэлцэл даалуун пирамид шиг нуран унасан. Хамгийн гунигтай нь АНУ-д 8 сая гаруй хүн ажлаа алдсан, 16 их наяд доллар энгийн гэр бүлүүдийн хадгаламжнаас уур мэт замхарч, сая сая гэр бүл орон байргүй болжээ. Хамгийн гунигтай нь энэ их хохиролыг хэн хамгийн их амсдаг вэ гэхээр ажилчин дундаж давхрага л бүгдийг нуруун дээрээ үүрдэг. Хүмүүс үнэнгээс зугтсан, үнэнг мэдэж байсан ч хүлээн зөвшөөрөөгүй. Хамгийн буруу зүйл бол нэг зүйлд хэт итгэлтэй байх явдал “энэ лав болохгүй дээ” гэсэн зүйл нэг л өдөр нуран унадаг, тэгэхэд бүх зүйл тасардаг. Миний гол ойлгосон зүйл гэвэл бүх хүн ашиг хийж, баярлаж, итгэл төгс зогсож байх яг тэр үед болгоомжлох хэрэгтэй байдаг. Уоррен Бафетт-ийнхүү хэлдэгдээ: “ A bull market is like sex. It feels best just before it ends. ‘‘ Энэхүү нийтлэлээрээ бага ч гэсэн мэдээлэл өгсөн гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа!
@enkhmend 👏