Сайн байцгаана уу?
Сайн байцгаана уу?
Удаан уулзсангүй. Миний хувьд Фредрик Мишкины Санхүүгийн зах зээл болон Институтууд гэсэн номны чухал хэсгүүдийг Монгол хэл рүү жишээтэй болгон дахин бичиж байгаа. Тус номоос онол хэсгийг авч илүү амьдралд ойр болгон хүргэх гэж зорьж байна. Яагаад энэ ном бэ гэвэл энэхүү ном нь дэлхийн ихэнх сургуулиудын санхүү, эдийн засгийн үндсэн суурь ном болдгоос гадна Мишкин гэдэг хүн төв банкны боард гишүүн байсан гэдгээрээ маш чухал мэдээллүүдийг цэгцлэн нэгтгэсэн байдаг. Тийм учир бид энэхүү номоос арилжаа болон хөрөнгө оруулалттай хамааралтай хэсгийг харвал макро эдийн засгийн мэдээллүүдээс гадна санхүүгийн ойлголттой болох юм. Мөн түүхэн үйл явдлуудыг харьцуулах боломж гарна.
Үндсэн номыг эндээс үзээрэй Financial Markets NINTH EDITION Frederic S. Mishkin • Stanley G. Eakins and Institutions
За өөр гэвэл Сэхээтэн-д орсон. Өөрийн харж байгаа өнцгөө ганц нэг юм ярьсан шүү. Манайхан өөрсдөө дүгнээд үзээрэй.
Амжилт хүсье