Трампын эрчим хүчний бодлогоор ашиг хийх боломж
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрчим хүчний салбарыг хоёр дахь бүрэн эрхийнхээ эхний сард гол төвд авчирлаа. Түүний гол зорилго нь газрын тосны олборлолтыг нэмэгдүүлж, инфляцийг бууруулах явдал юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрчим хүчний салбарыг хоёр дахь бүрэн эрхийнхээ эхний сард гол төвд авчирлаа. Түүний гол зорилго нь газрын тосны олборлолтыг нэмэгдүүлж, инфляцийг бууруулах явдал юм. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ бодлого зөвхөн газрын тосоор хязгаарлагдахгүй. Байгалийн хий, цөмийн эрчим хүч, тэр ч байтугай нар, салхины эрчим хүчний салбарт ч шинэ боломжууд нээгдэж байна.
Трампын Эрчим Хүчний Стратеги:
Трампын эрчим хүчний бодлого АНУ-ын эдийн засагт давуу тал бий болгох зорилготой. Тэрбээр "Эрчим хүчээр бид хэнээс ч илүү ашиг хийх гэж байна" гэж Цагаан ордонд мэдэгдсэн. Гэвч энэ нь хөрөнгө оруулагчдад тийм ч ашигтай болж чадах уу?
Газрын тос, байгалийн хий – Трамп газрын тос, байгалийн хийн салбарт ихээхэн анхаарал хандуулж, олборлолтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хялбаршуулах зорилгоор эрчим хүчний онцгой байдал зарласан.
Татварын хөнгөлөлт, зохицуулалтын өөрчлөлт – Гэхдээ түүний Канад, Мексикээс импортлох эрчим хүчний татвар нэмэх бодлого АНУ-ын компаниудад эргэлзээтэй байдалтай байна.
Оросын газрын тосны хориг цуцлагдаж магадгүй – Удахгүй Орос Украйн хэлэлцээрт тохиролцож дайн дуусгавар болсон цагт ОХУ-ын Газрын тосны хориг цуцлагдаж энэ нь дэлхийн газрын тосны зах зээлийг донсолгох эрсдэлтэй.
Ирээдүйд Ашигтай Байж Болох Эрчим Хүчний Салбарууд:
1. Байгалийн хий – Боломж
📈 АНУ-ын байгалийн хий экспорт өснө
Байгалийн шингэрүүлсэн хий (LNG) Европ, Азид эрэлттэй хэвээр байна.
Байгалийн хий 2025 он гэхэд 10-20%-иар өсөх төлөвтэй.
LNG экспортын шинэ зөвшөөрөл гарч эхэлсэн – Трамп шинэ LNG терминалын зөвшөөрлийг баталж, 2029 он гэхэд ашиглалтад орох төслийг эхлүүллээ.
📌 Анхаарах хувьцаанууд:
Cheniere Energy (LNG) – Сүүлийн 3 жилд хувьцааны үнэ 2 дахин өссөн.
Antero Resources (AR) – Байгалийн хий экспортын 75%-ийг хангах стратегитай. Өнгөрсөн жил 50%-иар өссөн.
2. Цөмийн эрчим хүч – Шинэ эрин
Цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээ цөмийн станцуудыг эргэн сэргээх шалтгаан болж байна. Хамгийн том жишээ гэвэл хөгжиж цэцэглэж буй хиймэл оюун ухааны дэд бүтэцэд маш их эрчим хүч ашиглагдаж байгаа бөгөөд цаашдаа олон баригдаж байгаа AI дата center болох “Stargate Project”, Meta's AI Data Center, Amazon, Microsoft гэх мэтчилэн асар том бүтээн байгуулалтууд өрнөж байна.
Microsoft компани Пенсильванийн Three Mile Island хаагдсан цөмийн реактороос эрчим хүч худалдан авах гэрээ байгуулсан.
АНУ-ын Эрчим хүчний сайдаар цөмийн эрчим хүчийг дэмжигч Крис Райт томилогдсон.
📌 Хөрөнгө оруулагчдын анхаарах хувьцаанууд:
Cameco (CCJ) – Уран олборлогч томоохон компани.
Uranium Energy (UEC) – Уран олборлолтоороо өсөх магадлалтай.
3. Газрын тос – Боломж, эрсдэл хосолсон салбар
🛢️ Трамп газрын тосны олборлолтыг дэмжиж байгаа ч үнэ унах магадлалтай.
Газрын тосны олборлолтыг нэмэх бодлого нь богино хугацаанд үнэ бууруулж, компаниудад ашиг багасгах эрсдэлтэй.
ОПЕК газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь зах зээлд дарамт учруулж байна.
4. Нарны эрчим хүч - Урт хугацаанд ашиг авчирах бололцоо өндөр
☀ Салбарын ирээдүй дөнгөж хөгжиж, эмзэг байгаа ч үнэт цааснууд хямдарсан учир сонирхолтой боломж үүсч байна.
АНУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрүүд дотоодын эрэлтээ хангахуйц түвшинд хүрчээ.
First Solar (FSLR) компани 2025 оны ашгийн тооцооллоор 7.9 дахин бага үнэлгээтэй байгаа нь боломжит худалдан авалт гэж үзэгдэж байна.
5. Салхины эрчим хүч – Хүндхэн байдалтай
💨 Трамп шинэ салхин цахилгаан станцуудын зөвшөөрлийг түр зогсоосон.
Гэхдээ газрын салхин станцууд (onshore wind) суурилагдах хурдац 2024 онд 31%-иар өссөн.
Vestas Wind Systems дэлхийн хамгийн том салхин турбин үйлдвэрлэгч боловч хувьцааны үнэ COVID-19 цар тахлын үеийнхтэй ижил түвшинд ирээд байна. Мөн Трамп өөрөө сэргээгдэх эрчим хүчний бодлогыг дэмждэггүй нь Сэргээгдэх эрчим хүчний компаниудад ойрын хэдэн жилдээ тааруухан мэдээ дуулгах юм.
Нийтлэлийг:
М. Үлэмж
Discord Server-т нэгдэхийг хүсвэл : https://discord.gg/qekxepsE4j